Өлзийт Хайрхан

Тэнгэр Тайлал Холбоо нь жил бүрийн хаврын эхэн сард, намрын адаг сардаа багтаан Өлзийт хайрхандаа их галын тахилга, уул овооны тахилга, лусын тахилгыг бусад бөөгийн холбоодуудтай хамтран зохион байгуулдаг билээ.

Өлзийт Хайрхан 2022
  • Их галын тахилга
  • Уул овооны тахилга
  • Лусын тахилга
Өлзийт Хайрхан 2023
  • Их галын тахилга
  • Уул овооны тахилга
  • Лусын тахилга
Өлзийт Хайрхан 2024
  • Их галын тахилга
  • Уул овооны тахилга
  • Лусын тахилга
БогдХан Хайрхан
Монгол туургатнууд маш эртнээс галыг хамгаас илүү эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ. Гал голомтгүй өрх бүлд аз жаргал гэж үгүй хэмээн үздэг. Гал голомт бол аугаа их хүчийг өгдөг төв, гэрийн амин сүнс. Түүнийг хүндэтгэвэл айл гэрийн хамаг бүхэн өөдлөн дэвжиж, гэр бүлийн гишүүн бүрт илч эрчим харамгүй түгээгдэнэ хэмээдэг ажээ.
Чингэлтэй Хайрхан
Монголчууд эрт дээр үеээсээ байгаль эх, уул хайрхан, гол горхи, нуур тойром, газар шороо болгон амьтай эзэнтэй бөгөөд тэдгээрийн эздийг лус савдаг хэмээн ойлгож ирсэн. Байгаль эх дэлхийтэй буруу харьцсанаас үүдэн лус савдаг хилэгнэж улмаар тэдний хорлолд өртдөг байна.
Баянзүрх Хайрхан
Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ. Эх болсон байгаль дэлхийгээ хүмүүнчлэн үзэж хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, ард иргэдийнхээ эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа энэхүү тайлга тахилгын ёслолын ач холбогдолд оршиж буй.
Сонгино Хайрхан
Өргөл өргөхдөө: Хэн, хэнд ямар учраас өргөж байгаагаа хэлэх хэрэгтэй. Жишээ нь уул усандаа, аав ээждээ гэх мэт түүнийгээ биечлэн дуудаж өөрийгөө таниулж мэдүүлээд дараагаар нь юу өргөж буйгаа хэлж дараа нь юу хүсэж байгаагаа хэлж өргөснөөр тухайн хүний үйлс нь бүтдэг байна.
Search